Халдвар тархсан бүс нутгаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлаж буй. Тусгаарлагдаж байгаа иргэд хоол голж ёс зүйгүй аашилж байна иргэдээс хангалт муу байна гэсэн гомдол ирж байна хэмээн ЭМЯ мэдээллэсэн. Тэгвэл тусгаарлах байранд нөхцөл байдал ямар байгаа талаар тусгаарлагдсан иргэнээс утсаар асууж тодрууллаа.
Иргэн: Би гуравдугаар сарын 10 ны өдөр Япон улсаас эх орондоо ирж тусгаарлагдсан. Тусгаарлах байрнууд харилцан адилгүй санагдсан. Миний хувьд их тохилог сувилалд тусгаарлагдсан. Нэг өрөөнд 10 хүн байсан. Эмч ажилчид эелдэг сайхан харилцаатай байсан өдөрт 2-3 удаа үздэг байсан.
Э.Сувдаа