ХАЛДВАР ТАРХСАН ТЭНГИСИЙН ХӨЛГӨӨС ЦЭРГҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020-04-02  

АНУ-ын тэнгисийн флотын USS Theodore Roosevelt нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тархсан. Хөлөг дээр нийт 5,000 орчим усан цэрэг алба хааж байгаагаас 100 орчим нь коронавирусийн халдвар авсан  хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна. Одоо тус хөлөг АНУ-ын Номхон далай дахь нутаг дэвсгэрт тооцогддог Гуам арлын боомтод зогсож байгаа. Өчигдөр АНУ-ын тэнгисийн флотын захиргаа USS Theodore Roosevelt хөлгийн 3,000 орчим усан цэргийг хуурай газарт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд баасан гараг хүртэл үргэлжилнэ. Харин үлдсэн 1000 гаруй  усан цэргүүд нь хөлгөө хамгаалах, чухал системүүдийнх нь ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэгтэй ажиллах аж.

 

Э.Сувдаа 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?