ГОВЬ " НООЛУУРЫН ҮЙЛДВЭР ХААЛГАА БАРИХ ТҮГШҮҮР..

2020-04-02  

Монголын ноос ноолуурын үйлдвэрүүд хаалгаа барихдаа тулсан тухай түгшүүр хангинаж эхэллээ. "Говь", "Буян" тэдний араас бусад нь жагсжээ. Бүгд дампуурлын ирмэгт ирсэн байна. Хүнд байна, ажилчдынхаа тоог цѳѳлнѳ гэж дуугарч буй нь "Говь" үйлдвэр. Бусад нь ил хэлэхгүй боловч, цаанаа ижил нѳхцѳл үүссэн гэдгээ нуухгүй байна. "Говь" хаалгаа барихдаа хүрнэ гэдэг бол Монголын эдийн засаг хүндэрч буйн маш том дохио боллоо. "Гоёо"-г ѳѳртѳѳ нэгтгэж, үйлдвэрээ ѳргѳжүүлж, 3000 ( гурван мянга) орчим ажилтантай, дэлхийд бүтээгдэхүүнээрээ танигдсан "Говь" ноолуур үйлдвэр сул зогсож байна. Хямралын үед акулууд хамгийн хүнд цохилтыг амсдаг. Ноос, ноолуурын тэргүүлэх "Говь" үйлдвэр энгийнээс, эрсдэлийн горимд шилжлээ. "Говь" үйлдвэр 3000 ажилтныхаа 700 орчимыг хална гэсэн мэдээлэл түглээ. Эхнээс нь халж ч эхэлсэн байна. Шалтгаан нь тодорхой. Үйлдвэр сул зогсолтонд шилжсэн. Шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч, экспорт нь зогссон. Гол худалдан авагч Европын орнууд хилээ хаасан.

Хоёрдугаарт, Монголын тѳрѳѳс үйлдвэрлэлээ дэмжих биш, дампууруулах бодлого баримталсан. Зах зээл дээр арваас хорин мянгын хооронд хэлбэлзэж буй ноолуурыг 100'000( нэгзуунмянган )тѳгрѳгѳѳр малчдаас худалдан авахыг тулгасан шийдвэр гаргасан. Ерѳнхий сайд нь үйлдвэрээ дэмжие гэж хэлж буй ч, салбарын сайд нь үйлдвэрээ нухчин дарах буруу бодлого шийдвэрийг тулгалаа. Ноос ноолуураа нэг кг тутмыг нь нэгзуунмянган тѳгрѳгѳѳр үнэлж ав гэдэг Улаан сайдын шийдвэр бол ноолуурын үйлдвэрээ л хаа гэсэнтэй ижил.  Тиймээс ч орон тоогоо цѳѳлж байна гэдэг дүгнэлтийг хийж болох.

Гавьяат эдийн засагч Ч.Улаан удирдаж буй хѳнгѳн үйлдвэрийн салбараа дэмжих биш унагах бодлого баримталлаа.

-Зах зээлийн үнэ нь 20'000 (хорин мянга )хүрэхтэй , үгүйтэй байгаа ноолуурыг кг тутмыг нь 100'000 ( нэгзуун мянган) тѳгрѳгѳѳр худалдан авалт хийхгүй. Зѳрүүг нь хэн тѳлѳх юм бэ? Худалдан авлаа ч, энэ ноолуураар бүтээгдэхүүн хийхгүй, хий хоосон хадгалах л болно. Энэ бол малчдыг л дэмжсэн Улаан сайдын бодлого. Үйлдвэрээ дэмжих биш, нухчин дарах ийм шийдвэрийг хүлээн авах боломжгүй. Манайх ч гэсэн ялгаагүй гэж Ноолуурын бизнесийн гол тѳлѳѳлѳгчийн нэг болох "Буян" компанийн үүсгэн байгуулагч Жаргалсайхан Control.mn-д тодруулга ѳгѳхдѳѳ хэллээ.

 

УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, "Буян" компанийн захирал Жаргалсайхан ноолуурын салбарын хамгийн том мэргэжилтэнд тооцогддог.

Алт, зэс, нүүрс, мах, ноолуур бол Монголд валютын эх үүсвэр. Экспортын топ таван бүтээгдэхүүний нэг болох Ноолуурын салбар : 2018 онд 390.2 сая ам.доллар 2019 онд 416 сая ам.долларыг Монголын эдийн засагт оруулсан байдаг.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?