53 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ ЧИНГИС ХААН МУЗЕЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2020-04-02  

Анх 1955 онд үүд хаалгаа нээж байсан Байгалийн түүхийн музейг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн дагуу 2013 онд хаасан. Улмаар 2019 онд нурааж оронд нь өөр барилга барих Засгийн газрын шийдвэр 2019 оны долоодугаар сарын 3-ны  өдөр гарсан. Тэгвэл буурин дээр нь баригдах “Чингис хаан” музейн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэхүү музей нь 53 тэрбум төгрөгийн төсвөөр босох бөгөөд Музейн барилга 2500 м.кв талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй гэгээрлийн цогцолбор болно. “Чингис хаан” музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулах юм байна.

Энэ үеэр "Чингисийн чулууны бичиг" хөшөөний дурсгалын эх хувилбар эх орондоо ирсэн юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр нь 13-р зуунд хамаарах “Чингисийн чулууны бичиг” хөшөөний дурсгалын хуулбарыг Санктпетробург хотын Эрмитаж музейгээс авахаар тохиролцсон. Олон улсын тээвэр зууч “Туушин” компани энэхүү хөшөөний дурсгалын хуулбар бичээсийг ОХУ-иас Улаанбаатар хот хүртэл богино хугацаанд нь тээвэрлэн авчирч, хүлээлгэн өглөө. Чингис хааны музейн шавь тавих ​ёслол дээр энэхүү эртний дурсгалт хөшөөний хуулбарыг музейн суурь дээр байршуулж үзүүлэв. Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол Улсын ноёдын хуралдай хуралдуулан өргө дэлгэр хурим найр хийсэн түүхтэй. Хуралай үед Есүгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?