ПУТИН ЦАЛИНТАЙ ЧѲЛѲѲГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУНГАСНАА ЗАРЛАЛАА

2020-04-03  

2020 оны гуравдугаар сарын 30-наас нэг сарын хугацаанд гэрийн хорионд буй Оросын иргэдэд цалинтай чөлөө олгож байсан. Хорио цээрийн дэглэмээ үргэлжлүүлэх шаардлагатай байгаагаа онцолж, дахин нэг сараар сунгалаа. Ийнхүү 4- р сарын 30 хүртэл ард иргэддээ цалинтай чѳлѳѳ ѳгѳхѳѳ үргэлжлүүлэх болсноо зарлалаа. Мѳн цаг наргүй ажиллаж, ард иргэдээ эмчлэх, сувилах, амь насыг нь аврах, коронавирусыг таслан зогсоох энхийн манаанд нойр хоолоо хугаслан зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа гүн талархал илэрхийлж буйгаа Оросын тѳв телевизээр мэдэгдэл хийхдээ онцоллоо.

-Орос орон долоо хоног сул зогсолт хийсэн. Сул зогсолтын цалинг тѳрѳѳс олгож буй. Энэ хугацааг дахин нэг сараар сунгалаа. Ажилчдад цалинтай чѳлѳѳг дѳрѳвдүгээр сарын 30 хүртэл олгоно. Коронавирусын оргил үе хараахан буугаагүй байна гэж Оросын Тѳв Телевизээр ард түмэндээ хандаж үг хэллээ. Дэлхий дахинд 49000( дѳчин есѳн мянган) хүн, ОХУ-д 30 хүн коронавирусаар нас бараад байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?