ХЯТАД УЛС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА НОХОЙ, МУУРЫН МАХ ИДЭХИЙГ ХОРИГЛОЛОО

2020-04-03  

БНХАУ-ын Шенжень хотын захиргаа хотын нутаг дэвсгэрт нохой, муурын махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ. Энэ нь БНХАУ-ын түүхэнд анхны тохиолдол болсон талаар ВВС агентлаг мэдээлсэн юм. Хориг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжих юм байна. Шинэ төрлийн Корона Вирус эрчимтэй тархсантай холбоотойгоор Хятадын эрх баригчид зэрлэг амьтны махыг хүнсэнд хэрэглэхийг орон даяар хориглох шийд гаргасан. Шэнжень хот энэ шийдвэрийг дагахдаа нохой, муурыг нэмсэн юм байна. Одоогийн байдлаар Тайвань улс бас нохой, муурны махыг худалдаалах, хүнсэнд хэрэглэхийг хоригложээ. Мөн Хонконгод муур, нохойг хүнсэнд хэрэглэх зорилгоор хөнөөхийг хориглож, зөрчсөн хүнд зургаан сар хүртэл хорих, 640 ам.доллараар торгох шийтгэл ногдуулахаар болжээ. Дэлхийн бусад улс орны иргэд Хятад улсын хүнсний төрөлд оруулдаг гэрийн тэжээвэр амьтад, төрөл бүрийн зэрлэг амьтад, мэрэгч амьтад болон шавьж зэргийг тийм ч таатай хүлээж авдаггүй бөгөөд энхүү шийдвэрт таатай хандаж байгаа талаар BBC агентлаг мөн мэдээлсэн юм. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?