ЯПОНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД РОБОТООР ДАМЖУУЛЖ ТӨГСӨЛТИЙН БАЯРТАА ОРОЛЦОВ

2020-04-03  
Японы Business Breakthrough их сургуулийн төгсөгчид коронавирусын дэгдэлтийн үеэр аюулгүй байдлын үүднээс төгсөлтийн ёслолоо хийх сонирхолтой аргыг олжээ. Тэд Токиогийн Чиёода зочид буудлын Grand Palace зочид буудалд 3-р сарын 28-нд төгсөлтийн ёслолоо роботоор дамжуулан хийжээ. 

Коронавирусын дэгдэлт өндөр энэ үед бүх төгсөгчид уг ёслолд биечлэн оролцох боломжгүй байв. Тиймээс хоёр тэнхимийн дөрвөн төгсөгч "newme" роботуудыг алсын зайнаас ажиллуулан бусад төгсөгчдийн нэрийн өмнөөс гэрчилгээгээ гардан авчээ.

"Newme" роботуудыг ANA Holdings хэмээх робот үйлдвэрлэдэг компани хийсэн бөгөөд эмэгтэй төгсөгчдийн өмнөөс роботууд төгсөлтийн даашинз өмссөн байна.

Бусад төгсөгчид мөн Zoom буюу групп чат үүсгэх программаар дамжуулан ёслолд оролцсон аж.

 

 

О.Гоо-Оюун 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?