ЭХ ОРОНДОО ИРЭХИЙГ ХҮССЭН 6100 МОНГОЛ ИРГЭН БАЙНА

2020-04-04  

47 оронд байдал амаргүй байна. Тэнд ажиллаж, сурч буй монгол иргэдийн нѳхцѳл хүндэрсэн. Ази царайтай иргэдийг ялгаварлан гадуурхах байдалд өдөр өдрөөр нэмэгдсэн. Хүнсний барааны дэлгүүр ч орж чадахгүйд хүрсэн нь бэрхшээл. Тиймээс аль болох богино хугацаанд тэдгээр орноос иргэдээ авчирна. Гагцхүү нислэгийн хэлэлцээртэй улс орноос л иргэдээ авчрах боломжтой. Дараагийн тусгай үүргийн нислэгийг дөрөвдүгээр сарын 08-ны өдөр БНСУ-руу хийнэ. Нисэх баг маань иргэдийн адил 21 хоног тусгаарлагдах учраас нислэгийг ойрхон хийх хүсэл байгаа боловч боломжгүй байна. Токиогоос ирсэн иргэд шинжилгээ хийгдээгүй. Энэ нислэгээр АНУ-аас иргэд дамжиж ирж байгаа учир ѳндѳр эрсдэл хүлээж байна. Өвчний өндөр халдвартай орноос ирсэн иргэдийг яаралтай ХӨСҮТ-д шилжүүлсэн. Бусад иргэдийн хувьд гурав хоногийн дараагаас шинжилгээ авна. Бид нэг нэгээр нь байрлуулах зохион байгуулалт хийж байгаа. Гэхдээ мэдээж зайлшгүй дэргэд нь асран хамгаалагч байх шаардлагатай болон гэр бүлээрээ байх шаардлагатай иргэдийг хамтад нь тусгаарлана. Бүх зүйл хяналтад байна гэж шадар сайд Энхтүвшин мэдээлэл хийхдээ онцоллоо.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:АНУ байгаа иргэдийг авах арга хэмжээ аваач ээ.Хамгийн хэцүү байдалд орсон иргэддээ туслахгүй юм.Яаж ажиллаад байгааг ойлгохгүй байна.Тэд онгоц харсаар л байна.Тэд галын шугманд байхад ЭХ ОРОН иргэддээ туслахгүй юм 2020-04-04
Зочин :АНУ -д 35000 орчим монголчууд бий . Янз бүрийн байдлаар гацсан олон хүн бий. Яаралтай татаж аваачээ 2020-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?