47 оронд байдал амаргүй байна. Тэнд ажиллаж, сурч буй монгол иргэдийн нѳхцѳл хүндэрсэн. Ази царайтай иргэдийг ялгаварлан гадуурхах байдалд өдөр өдрөөр нэмэгдсэн. Хүнсний барааны дэлгүүр ч орж чадахгүйд хүрсэн нь бэрхшээл. Тиймээс аль болох богино хугацаанд тэдгээр орноос иргэдээ авчирна. Гагцхүү нислэгийн хэлэлцээртэй улс орноос л иргэдээ авчрах боломжтой. Дараагийн тусгай үүргийн нислэгийг дөрөвдүгээр сарын 08-ны өдөр БНСУ-руу хийнэ. Нисэх баг маань иргэдийн адил 21 хоног тусгаарлагдах учраас нислэгийг ойрхон хийх хүсэл байгаа боловч боломжгүй байна. Токиогоос ирсэн иргэд шинжилгээ хийгдээгүй. Энэ нислэгээр АНУ-аас иргэд дамжиж ирж байгаа учир ѳндѳр эрсдэл хүлээж байна. Өвчний өндөр халдвартай орноос ирсэн иргэдийг яаралтай ХӨСҮТ-д шилжүүлсэн. Бусад иргэдийн хувьд гурав хоногийн дараагаас шинжилгээ авна. Бид нэг нэгээр нь байрлуулах зохион байгуулалт хийж байгаа. Гэхдээ мэдээж зайлшгүй дэргэд нь асран хамгаалагч байх шаардлагатай болон гэр бүлээрээ байх шаардлагатай иргэдийг хамтад нь тусгаарлана. Бүх зүйл хяналтад байна гэж шадар сайд Энхтүвшин мэдээлэл хийхдээ онцоллоо.
Э.Сувдаа