УЛААНБААТАР ТѲМѲР ЗАМЫН ДАРГА АСАН ПҮРЭВБААТАР ХУВЬДАА ХАУС ЗАВШСАН

2020-04-04  

Шүүгчид Л.Пүрэвбаатарын толгойг илээд өнгөрөв үү

Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатар тус байгууллагын даргаар томилогдож очингуутаа нэг тэрбум таван зуун сая тѳгрѳгийн үнэтэй байранд орсон байна. Зайсанд байрлалтай уг байрны мѳнгийг тѳмѳр замаар тѳлүүлсэн хэдий ч, ажлаа хүлээлгэн ѳгснѳѳс хойш уг байраа чѳлѳѳлж ѳгѳлгүй, Улаанбаатар тѳмѳр замтай заргалдсаар байна. Нэг сарын 10 сая тѳгрѳгийн цалин авч байсан тэрбээр Улаанбаатар тѳмѳр зам нийгэмлэг надад энэ байрыг авч ѳгѳх ёстой гэж зѳрүүдлэн зүтгэсээр байгаа аж. Уг шүүх хурал 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлогдсон байна. Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүж буй. Хэргийг эргэн сануулахад, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан

Б.Цогтгэрэл: Москвад хэнийг ч халж, солих асуудлыг ЯРИАГҮЙ | iSee.mn

Үүнийг Л.Пүрэвбаатар эсэргүүцэн шүүхэд хандсан. Улсын Дээд Шүүхээс түүний Зайсан дахь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Пүрэвбаатар нь УИХ-ын гишүүн Г Батхүү агсаны ачаар Тѳмѳр замын даргаар тохоон томилогдсон. Ачийг нь ч олигтойхон хариулаагүй нэгэн гэдэг. Давхар нүүдэл хийхдээ гарамгай. 2016 оны УИХ-ын сонгуулийг угтан тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг унагаах зорилгоор тѳмѳр замын далангийн асуудлыг сѳхѳж, дэлгэж, санхүүжүүлсэн хүний нэг бол Пүрэвбаатар юм

 

Л.Бэхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?