МОНГОЛ КОМПАНИУД ӨНӨӨДРӨӨС ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

2020-04-04  

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажлыг өнөөдрөөс /2020.04.04/ эхлүүлжээ.

Ерөнхий гүйцэтгэгчээр "Чайна жоу инженеринг" компани ажиллаж байгаа ч коронавирусний халдвараас шалтгаалан инженер, техникийн ажилтан, операторууд ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу өнөөдрөөс ажлаа эхлүүллээ.

Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна.

Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжинд гүйцэтгэх юм байна. 

Ингэснээр 2020 оны зургаадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.

 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Улаанбаатар Дархан чиглэлийн замын ажил гацсанаас болж хичнээн осол аваарь, эвдрэл гэмтэл гарсаныг тоололд барахгүй. Иймээс чанартай сайн зам тавьж, богино хугацаанд хүлээлгэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. !!" 2020-04-04
maluudaa:maluudaa 4 egnee naadah shigee zam tabij alvaa 2020-04-04
Zochin :Хятдууд нь илүү чаанартхй зам барих байсан юм даа. Хэзээ манай Монголчууд найдвартай чанартай юм хийж байлаа. Юу ч хийх чадваргүй хариуц****гүй хулгайч сэтгэхүйтэй дандаа юмыг хуурч мэхлэх зуршилтай хүмүүс ш үү дээ. Хэд хоног тусгаарлаад л эртхэн оруулж ирээд гайгүй бол ажлыг нь эхлүүлэхгүй . Манаай төр засгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс яахаараа ийм тэнэг байдаг юм бол.. 2020-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?