Короновирус дэгдсэн сар хоногуудад хэдэн зүйлийг ягштал ойлголоо.
Нэг: Дэлхийн гуравдугаар дайн дэгдвэл ялагч тодорхой. Хятад улс нэг ч пуужин харвахгүйгээр ялалт байгуулж болохыг.
Хоёр: "Соёлыг түгээгч" гэгдэх "Барууны ертѳнцийнхэн" хэлж байдаг шигээ ѳѳрсдѳѳ соёлтой хүмүүс биш болохыг.
Гурав: Ѳндѳр хѳгжилтэй орны баян чинээлэг хүмүүс нь буурай хѳгжилтэй.орны ядуу тарчиг амьдралтай хүмүүсээс дархлаа султай байдгийг.
Дѳрѳв: Мянган лам, олон арван шашин, хичнээн зөнч мэргэд дэргэд байсан ч ѳвчнийг дарж, зайлуулж, ѳвчтѳнийг анагааж чаддаггүйг.
Тав: Цагаа тулахад, домог болсон, алдар суу нь хѳлбѳмбѳгийн ододоос жирийн нэг эмч , сувилагч илүү үнэ цэнтэй, аминд тустай гэдгийг.
Зургаа: Хэрэглэгч байхгүй бол газрын тос шалдаа унана гэдгийг.
Долоо: Цэцэрлэгт хүрээлэнд хашигдсан зэрлэг амьтад хэрхэн зовдог болохыг хөл хорионд оруулсан хүмүүсээр дамжиж ухааруулахыг.
Найм:Хүний оролцоогүйгээр эх дэлхий өөрийгөө хэрхэн эмчилдэгийг.
Ес: Гэрээсээ гаралгүйгээр ажлаа хийж болохыг.
Арав: Чанар муу , түргэн хоолгүйгээр хүн төрөлхтөн амьдарч болохыг.
Арван нэг: Хувийн ариун цэврээ чанд сахиж хэвших нь тийм ч хэцүү биш гэдгийг.
Арван хоёр: Эрчүүд ч бас амттай хоол хийж чаддагийг.
Арван гурав: Хэвлэл мэдээлэл утга учиргүй гэдгийг.
Арван дѳрѳв: Нэрт жүжигчид баатрууд биш , ердийн л нэг жүжигчид гэдгийг.
Арван тав: Хүний амьдрал тун эмзэг гэдгийг.
"Сонирхолтой Пост" буланд Б.Одсүрэн ийнхүү бичжээ.