УИХ-ЫН ЧУУЛГАН АНХ УДАА ОНЛАЙНААР ХУРАЛДАНА

2020-04-06  

УИХ-ын ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганы хуралдааны тов

УИХ нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу хаврын чуулганыг цахимаар хуралдана. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэнэ. УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа шинэчилж батлах цахим дэгийн дагуу ѳрнѳнѳ. УИХ-ын Тамгын газар хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын хугацаанд сэтгүүлчдийн ажиллах түр цэгийг Төрийн ордны хоёрдугаар давхарт тусгайлан байгуулсан аж . УИХ-ын чуулган, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаа, хуралдаанаар хэлэлцсэн болон хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар тухай бүрд нь түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах бөгөөд УИХ-ын дэд дарга, гишүүд, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хэвлэл мэдээлэлд мэдээлэл, ярилцлага өгөхдөө дээрээс тогтоож ѳгсѳн дээрх цэгийг ашиглахаар зохицуулсан байна. Хэрэв УИХ-ын гишүүд тухайлсан хэвлэл мэдээллийн байгууллагад албан өрөөндөө ярилцлага өгөх бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн удирдлагад урьдчилан мэдэгдсэний дагуу тус хэлтэс болон Төрийн ордны хамгаалалтын алба хамтран зохион байгуулахаар зохицуулжээ. Зайлшгүй шаардлагаар сэтгүүлчдийг заасан цэгээс бусад байршилд нэвтрүүлэх тохиолдолд үйл явдлын цаг хугацаа, оролцох сэтгүүлчдийн тоог урьдчилан товлож зохион байгуулах, хуралдааны танхимуудад цахимаар явагдах чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны явцыг мэдээлж, сурвалжлах боломж, нөхцөлийг хангах зорилгоор Төрийн ордны нэгдүгээр давхрын сэтгүүлчдэд зориулсан өрөөг хүртээмжтэй ашиглуулах, уг өрөө болон хоёрдугаар давхрын фойенд нэмэлт төхөөрөмж байршуулах зэргээр хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордонд ажиллах боломжийг хангах арга хэмжээг Тамгын газар авч хэрэгжүүлэхээр тогтжээ. -Ѳнѳѳдрийн чуулганаар УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудлыг хэлэлцэхгүй. Учир нь УИХ ѳѳрийн дэгтэй. Хэлэлцэх асуудлын дараалалтай. Хэн нэгний гаргасан санал, тэр тусмаа уриалгыг хэлэлцэх дүрэмгүй . Сонгуулийн товыг хойшлуулах эсэх нь УИХ-ын бүрэн мэдлийн асуудал гэж Хаянхярваа гишүүн хэлсэн.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?