Ц.ЭЛБЭГДОРЖ ЭСЯ-НД ХҮСЭЛТЭЭ ӨГЧ ЖУРМЫН ДАГУУ ИРСЭН ГЭВ

2020-04-06  

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өглөө.

Шинэ коронавирусийн халдвар буюу Covid-19 цар тахал дэлхийн 200 гаруй улсад бүртгэгдээд байна. Иймд манай улс гадны оронд байгаа Монгол улсын иргэдийг тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирж буй. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 3 ны нислэгээр гадаадын дөрвөн иргэн буюу Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн ирсэн. 

УОК-ын гуравдугаар сарын  20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэнийг тодорхойлж өгсөн. Тодруулбал,

  • Монголд ажиллаж буй дипломат ажилтны гэр бүл
  • Монгол иргэнтэй гэр бүл болсон хүнийг Монгол Улсад ирэхийг зөвшөөрсөн. 

Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон хүн. Харин нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь Монголд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан цахим орчинд ихээхэн шүүмжлэл, ташаа ойлголт тараад байна. 

Сурв: Тусгай үүргийн нислэгээр жирэмсэн эхчүүд, өндөр настан, өвчтэй иргэдийг авчирна гэж мэдээллэсэн. Гэтэл тусгай нислэгээр Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төрч, томчуудын хүүхдүүд ирж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Эдгээр иргэдийг ямар шаардлагын дагуу авчирч байна вэ ?

Л.М: БНСУ-аас ирсэн иргэдэд бол таван шалгуур тавьсан. Дөрөвдүгээр сарын 3-нд ирсэн Токио-Улаанбаатар чиглэлийн Япон улсаас ирж буй хоёр дахь нислэг. Эхний нислэгээр нэн шаардлагтай иргэдийг авчирсан.  Энэ удаагын нислэгээр ЭСЯ-нд хүсэлт гаргасан иргэдийг эх орондоо авчирсан.  Энэ хүрээнд Ц.Элбэгдорж болон Аса аварга нар ирсэн. 

Сурв: Чартер нислэгээр гадны орноос иргэдээ татан авах хүрээнд Монгол улсаас - Япон улс руу иргэдийг зөөвөрлөсөн. Ямар шаардлагын дагуу иргэдийг тухайн бүс нутаг руу зөөвөрлөсөн бэ ?

Л.М: Бид гадны оронд байгаа иргэдээ эх орондоо татан авч ирэхээс гадна. Япон улсад суралцдаг байнга оршин суудаг иргэдийг тухайн бүс нутаг руу зөөвөрлөсөн. Энэ хүрээнд ГХЯ- аас хүсэлт гаргасан иргэдийг тэнд байнга оршин суудаг эсэхийг нягтлан шалгасан. Мөн  МИАТ- компанид гаргасан хүсэлт болон онгоцны суудлаа баталгаажуулсан эсэхийг харгалзан үзсэн. 

 

Т. Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?