ГОВЬ ХК ЦОМХОТГОЛ ХИЙЖ 250 ИРГЭН АЖИЛГҮЙ БОЛЛОО

2020-04-06  

ГОВЬ“ ХК 2016 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангаа зарлалаа

Шинэ коронавирусийн халдвар буюу covid-19 цар тахал Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан манай улс хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тиймээс иргэдийн орлогын эх үүсвэр алдагдаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэг нар ажлын байраа алдахад хүрээд байна гэх мэдээлэл тархаад байсан юм. Тэгвэл халдварын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийн тод жишээ “Говь” ХК болж. Борлуулалт муудсаны улмаас нийт ажилчдынхаа 50 хувийг цомхотгож 250 иргэн ажилгүй болоод байна.

Тус компаниас өгч буй мэдээллээр: “2020 оны эхний улиралд Монгол Улсад айлчлах байсан жуулчдын урсгал 100% тасарсан, нөгөө талаар энэ жилийн сар шинийг тэмдэглээгүй болон хөл хориотой холбоотойгоор Говь брэндийн дэлгүүрийн борлуулалт их хэмжээгээр зогслоо. Мөн гадаад захиалагч нар ч нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний захиалгуудаа цуцаллаа. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэх бараа материалын тоо ширхэг, хэмжээ буурч, хэвийн үеийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны горимд өөрчлөлт орлоо. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарахад ийнхүү хүндрэл учирсан тул 250 ажилтныг цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрлээ” гэв.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?