Франц улсад асрагч сувилагч нар эсэргүүцэл зарлаж нүцгэлэв. Халдварын эсрэг тэргүүн шугаманд амь биеэ үл хайхран тэмцэж буй эдгээр алба хаагчдад гэр бүл хайртай хүмүүс нь байгаа. Гэвч тэд ажиллаж байна. Түүгээр ч зогсохгүй "Засгийн газар биднийг тахлын эсрэг нүцгэн илгээж байна" гэх бичиг барин чимээгүй жагсаал эхлүүлсэн байна. Учир нь тус улсын засгийн газрын зүгээс ганц амны хаалт өгч байна хэмээн эсэргүүцэлд нэгдсэн сувилагч Малена хэлэв. Мөн тэрээр "Та бүгдийн мэдэж байгаачлан, өвчтөнүүдээ асарч хамгаалж байгаа хүн өөрийгөө, гэр бүлээ, эргээд өвчтөнөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Бидэнд шаардлагатай маш олон зүйлс байхгүй байна. Засгийн газар биднийг ч, эмнэлгийн удирдлагуудыг ч сонсохгүй байна. Манай улсын эрүүл мэндийн салбар сүүлийн 15-20 жил маш муу байна" гэв.
О.Гоо-Оюун