АУДИТЫН ГАЗАР: МАН АН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ

2020-04-06  

Өнгөрөгч сард  2020 оны УИХ-ын сонгуулд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр буюу /2020.04.06/ өдөр Үндэсний аудитын газраас мэдээлэл өгөв. Мэдээллийн үеэр МАН, АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэх дүгнэлт гарсан. Тиймээс ажлын тав хоногт мөрийн хөтөлбөрөө засаж хүргүүлэхийг намуудад үүрэг болгов. Харин УИХ-д суудалгүй 7 намын мөрийн хөтөлбөр шалгуурт нийцсэн гэдгийг онцоллоо.

Хэрэгжих боломжгүй мөрийн хөтөлбөр хүргүүлсэн МАН, АН -ын төлөөллүүд өнгөрөгч сард өөрсдийн намын мөрийн хөтөлбөртөө сэтгэл хангалуун байсан санагдах юм. Тухайлбал

Уих гишүүн АН дэд дарга З.Нарантуяа: Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр бол үйл ажиллагааны бодит төлөвлөгөө байх ёстой. Ардчилсан нам мөрийн хөтөлбөр боловсруулахдаа энэ зарчмын дагуу хандаж, ажиллаж байна. Ер нь улс төрийн намууд ард түмэнд таалагдах, илүү их санал авахын тулд  хий хоосон, мөрөөдлийн амлалтууд өгсөөр ирсэн шүү дээ. Тэгвэл энэ удаад Ардчилсан нам энэ байдлаас татгалзъя .АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх- Хөгжлийн бодлого” нэртэй. Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт хийх бодлого боловсруулсан. Иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая төгрөг болгоно.  Ардчилсан Нам мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод,  эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан. 

МАН гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Манай намын мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” эх орны хөгжлийн урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр юм. Алсын хараа хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцож боловсруулсан. Төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл давхардсан тоогоор нийт 302 мянган иргэн санаа өгсөн. Одоо уг хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэн батлуулахаар өргөн бариад байна. Чингис, Самурай, Мазаалай бондын өр болох 1.2 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ бүхэнд үндэслэн хөтөлбөрөө боловсруулсан. Мөрийн хөтөлбөрийн гол үнэт зүйл нь дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилготой, эдийн засаг өрх бүхэнд хүртээмжтэй байх талыг илүү харснаараа ач холбогдолтой” гэж байсан юм. 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bold:Tegnee ter, 30 jil doromjilloo. Ene udaad XYH namiig demjine w 2020-04-06
Уншигч :Аудитын газар энэ 2 намыг бодвол эрүүл ухаантай хүмүүс ажилладаг юм байнаа.Энэ 2 намд үүрэлсэн хэдэн хулгайч нар иргэдийг дандаа л тэнэг байх юм шиг боддог хэвээрэй байна. 2020-04-06
зочин:сайтууд шаард**** хангасан мөрийн хөтөлбөрийг төлбөргүйгээр түгээж олон түмэндээ буян болооч 2020-04-06
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?