ОХУ-Д ЧАНГА ЯРЬСАН ТАВАН ХҮНИЙГ БУУДАЖ ХОРООВ

2020-04-06  

ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн хойшоо 200 км-т байдаг Елатма тосгонд шөнийн цагаар байрных нь гадаа чанга дуугаар ярьсан таван хүнийг буудаж хороосон хэрэг гарчээ. Тус тосгон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хорио цээрийн дэглэмд шилжээд байгаа ажээ.

Мөрдөгчдийн олж тогтоосноор нийтийн орон сууцны гадаа чанга дуугаар ярьсан этгээдүүдэд чимээгүй байхыг оршин суугч тагтан дээрээсээ сануулсан байна. Гэвч удалгүй айлын эзэн чанга дуугаар ярьсан хүмүүстэй маргаж эхэлжээ. Маргааны үеэр оршин суугч ангийн буу гаргаж гал нээсэн байна.

Орон нутгийн цагаар бямба гарагийн шөнө 22 цагийн орчимд дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй ангийн бууны суманд оногдож нас баржээ. Сэжигтний нэрийг олон нийтэд зарлахаас татгалзсан ба баривчлан саатуулжээ.

 

Эх сурвалж: ВВС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
НЭР:ЗӨВШДЭЭЭ СОЁЛГҮЙ БҮДҮҮЛЭГ НӨХӨДИЙГ ОЙЛГЛДОГ ХЭЛЭЭР НЬ Л ЯРИХ ХЭРЭГТЭЙ.МАНАЙ ТАЛХ ШИДЭГЧ МЭТИЙГ Ч ГЭСЭН 2020-04-07
Zochin :Mongold ch gesen ungeed ****dchihmaar nuhduud duuren shuu Shunu oroi deerees pijigneed bn ,albatai yum shig huuhduudee gertee guilgeed oriluulaad bn Dor nu ail baigaa gedegiig helj yarih ch ugui 2020-04-07
зочин:ер нь бол хаана ч гэсэн хүмүүс бие биендээ саад болохгүй амьдрах зарчмыг дэлхий нийтээрээ аль хэдийнээс баримтлаад эхэлсэншдээ, манайхан ядаж оройн цагаар чанга хѳгжим тавих, орилолдож ярих, юм нүдэх, ѳрѳмдѳх, сигналдах, машинаа орилуулахгүй байх хэрэгтэй л дээ 2020-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?