Чингис хаан банкны үйл ажиллагаа доголдоод гурван сар болоод буй. Иймд тус банк харилцагчдын хадгаламж дахь мөнгийг өгч чадахгүй байдалд хүрээд байна. Түүгээрч зогсохгүй ЭМД-ийн 30 тэрбум төгрөг 2017 оноос хойш Чингис хаан банкинд байршиж байна.
Тус банкинд хадгаламж нээлгэж мөнгө хадгалуулсны улмаас хохироод буй иргэд аж ахуй нэгжүүд доод 20 саяас 100 хүртэох мөнгө хадгалуулсан байна. Улмаар 30 гаруй иргэд нэгдэн " Хохирогчдын холбоо " байгуулан хуулийн байгууллагуудад шаардлага, гомдлоо хүргүүлээд байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж байна.
Үнэхээр Чингис хаан банк дампууралд хүрээд байна уу ? Энэ талаар Монгол банк ямар нэг тайлбар хийх нь зүйтэй байх.
Т.Хуншагай