Улс орны оршин тогтнох үндэс бол ард иргэд юм. Тэдгээрийн эрүүл мэнд аюулгүй байдал хамгаас чухал. Монгол улсын тухайд цөөн хүн амтай хэдий ч сүүлийн жилүүдэд төрөлт залуужиж, нэмэгдэж байгаа нь ажиглагдаж буй. Иймд манай улсад шаардлага хангасан төрөх эмнэлэг нэн чухал хэрэгтэй байгаа. Тэгвэл Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсон байна.Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байна.
О.Гоо-Оюун