НИЙТИЙН ТЭЭВЭР НӨАТ-ЫН СУГАЛААТАЙ БОЛЛОО

2020-04-07  

Нийтийн тээврийн U money карт e-barimt системд холбогджээ. U money картаа нийтийн тээврийн карт уншигч төхөөрөмжид уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаар олгох юм байна.

Хэрвээ та e-barimt аппликейшнийг гар утаснаасаа орж, ашигладаг бол үндсэн цэс рүү нь орж, хялбар бүртгэл гэсэн дэд цэсийг сонгож, картын төрөл болон дугаараа оруулна. Бүртгэл амжилттай хийгдсэн эсэх талаарх мэдээлэл таны утсанд ирнэ. Харин та суурин компьютерээс e-barimt системийг ашигладаг бол карт холбох цэс рүү орж U money картаа холбоно.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?