Ватиканы сангийн даамал асан, кардинал Жорж Пэлл 1990-ээд оны үед сүмийн найрал дуу дуулдаг 13 настай хоёр хүүгийн биед ёс бусаар халдаж байсан нь хожим тогтоогдож. Тэрээр 2018 онд Австралийн Викториа мужийн шүүхээс олон жилийн өмнө үйлдсэн хэргийнхээ төлөө зургаан жилийн хорих ял сонссон. Тэгвэл католик шашны хамгийн өндөр хэргэм зэрэгтэй Жорж Пэлл хоригдох ялынхаа 13 сарыг гүйцээж. Австралийн дээд шүүхийн долоон шүүгч өнөөдөр санал нэгтэйгээр кардиналын давж заалдах шатны шүүх хурал шударга бус болсон гэж үзээд цагаатгах шийдвэр гаргасан байна.
О.Гоо-Оюун