“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн" болон иргэдийн төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Богд ар хороололд сургууль, цэцэрлэгийн зориулалттай олгосон газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Зочид буудал барих” болгон өөрчилсөн гэдгийг онцоллоо. Мөн 6000 гаруй оршин суугчдын эр ашиг зөрчигдөж буй уг асуудлын дагуух шаардлагыг баримтын үндсэн дээр 1700 гаруй иргэний гарын үсгээр баталгаажуулж Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн байна.
Э.Сувдаа