Шинэ коронавирусийн халдвар буюу Covid-19 цар тахлын улмаас БНХАУ нилээдгүй хохирол амссан. Тус улс цар тахалтай тэмцэхэд нэн тэргүүнд ажиллаж иргэдийн амь нас аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайхран тэмцсэн хүмүүс бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юм. Галын шугаманд ажиллаж буй эдгээр эмч нараас 14 нь амь насаа алдсан. Тиймээс амь үрэгдсэн эдгээр эмч нарт "Амь үрэгдсэн баатар" цолыг нэхэн олгохоор болжээ. Тэдний дунд Коронавируст халдвар анх дэгдэхэд мэдэгдсэн эмч Ли Веньлян, 72 настай Ван Бин, 29 настай эмч Пэн Иньхуа нар байжээ.
О.Гоо-Оюун