ХОЙД СОЛОНГОС ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ ТАЛААР ДЭМБ-т МЭДЭЭЛСЭЭР БАЙНА

2020-04-08  

Шинэ Корона вирусын халдвар дэлхий даяар тархсан энэ үед, нэг ч халдвар илрээгүй цөөн хэдэн орон байгаагийн нэг нь Умард Солонгос. Одоогоор ганц ч халдварын тохиолдол илрээгүй орнуудад Умард Солонгос, Лесото, Тажикистан, Туркменистан, Йемен багтаж байна. Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Умард Солонгосын нөхцөл байдлын талаар анхны тоо баримтыг өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр өгсөн байна. 

Пёньяны эрх баригчид долоо хоног бүр ДЭМБ-д тайлан ирүүлж байгаа гэнэ. Сүүлийн байдлаар тус улсад нийт 709 хүнээс шинжилгээ авсны 11 нь гадаадын иргэд, 698 нь тус улсын иргэд байжээ. Мөн 509 сэжигтнийг тусгаарлаад байгаагийн хоёр нь гадаадын иргэд байна.

Арванхоёрдугаар сарын 31-нээс хойш өнөөдрийг хүртэл Умард Солонгост нийт 24,842 хүнийг тусгаарлалтаас гаргасны дотор гадаадын 380 иргэн багтжээ.

Гэсэн хэдий ч одоо болтол ганц ч халдварын тохиолдол илрээгүй гэсэн мэдээллийг ДЭМБ-д Умард Солонгосоос өгч байгаа гэнэ.

Мөн өөрийн холбоотон болох Хятад улсаас нэгдүгээр сард шинэ коронавирусийн оношлуурууд хүлээж авсан байна. Сүүлд ДЭМБ бас хамгаалалтын хувцас хэрэглэл тусламжаар илгээжээ.

Covid-19 өвчин үүсгэгч вирус өнөөдөр дэлхийн 206 улс, бүс нутагт тархаад байгаа. 

 

 

 

Эх сурвалж: Ройтерс агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?