Ц.ДАВААСҮРЭН: ТАВАН ТОЛГОЙН СТАНЦЫН АЖИЛ МАРГААШ ЭХЭЛНЭ

2020-04-08  

Өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтэцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 

“Оюутолгой” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станц нь 1,1 тэрбум ам.долларын өртгөөр барих боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар өөрөө 450 мкВат цахилгаан станцыг төр санхүүжүүлж барих шийдвэрийг гаргалаа. Санхүүжилтийг зээл болон бусад эх үүсвэрээр төрийн өмчит компани барьж, байгуулахаар болсон. Одоо бэлэн байгаа ТЭЗҮ-г түшиглэн, 30 хувь бага үнээр, эрчим хүчний үнэ нь 50 хувь хямд байх бөгөөд 560-600 сая ам.доллар шаардлагатай байгаа юм. Станц ашиглалтад орохоор Оюутолгой компани хамгийн идэвхтэй хэрэглэгч нь байх юм. Станцын ажлыг маргаашнаас зохион байгуулалтын ажлаа эхлүүлж, одоогийн төслийг нэгж дээр суурилна. Ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна." гэсэн юм.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?