ХАЛДВАРЫН ГОЛОМТ АВРОРА ХӨЛӨГ ОНГОЦНЫ ЗОРЧИГЧДЫН 60 ХУВЬ НЬ ӨВЧИЛЖЭЭ

2020-04-08  

Австрали болон Шинэ Зеланд улсын Аврора хөлөг онгоцны зорчигчдын 60 хувь коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Тус усан онгоц нь Австрали Улсаас Антарктид болон өмнөд Гүржийг чиглэн 3 дугаар сарын 15-нд аяллаа эхлүүлсэн билээ. Коронавируст халдварын улмаас эрх баригчид зорчигчдыг буулгахыг татгалзжээ.Тиймээс хөлөг онгоц одоогоор Уругвай улсын эрэг дээр гацсан байна. 

Усан онгоцонд нийт 217 зорчигч, ажилчид зорчиж байсны 128 зорчигчийн вирусийн шинжилгээ эерэг гарчээ. Тэдний 6 зорчигчийн бие хүнд байсан тул Уругвайн тэнгисийн цэргийн хүчин тус зорчигчдыг бүрэн хамгаалалттайгаар зөөвөрлөн тусламж үзүүлэхээр авч явжээ. Усан онгоцны компанийн мэдээлснээр бүх зорчигчдод 2 болон 3 өдөрт нэг удаа шинжилгээ хийх юм байна. Энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлд Аврора хөлөг онгоцны эмч халуурч, "бид сайн дурын эм бэлдмэлийг бэлтгэж байна" гэж Аврора хөлөг онгоцны зүгээс мэдэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр зорчигчид тусгай үүргийн онгоцоор Австрали улсын Мэлборн хот руу нисч, тэндээ 14 хоног тусгаарлалтад орох тухай мэдээллийг Аврора хөлөг онгоцноос өгсөн байна. 

 

 

Т.Хуншагай 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?