9.1 ХҮРТЭЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

2020-04-08  

Өнөөдөр Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб хуралдаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байгаа юм. Мөн нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.

Гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.

Түүнчлэн энэ иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб ЗГ-ын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна.

Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана.

 

 

Эх сурвалж: ЗГХМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?