"Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд ИЗНН-ын даргын ахлах зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр шийджээ.
Т.Ганболд Монголын Үндэсний Сэргэн Мандалтын Намыг үүсгэн байгуулж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн. Нэгэнт энэ хувилбар бүтэхгүй болсон учраас тэрээр Иргэний Зориг-Ногоон Намын дарга Ц.Ганхуягийн ахлах зөвлөхөөр ажиллах болсон юм. Ахлах зөвлөхөөр томилогдмогцоо л тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд ИЗНН бие даан оролцох ёстой гэсэн байр суурьтай байжээ. Гэвч МАХН, ИЗНН, МУНН хамтран "Та, бидний эвсэл" байгуулан УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох болсон.
Үүнтэй холбоотойгоор тэрбээр дээрх шийдвэрийг гаргасан талаар мэдэгджээ. Ингэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформ байгуулж, нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалт, сурталчилгааны агуулгатай ажиллах ба өөрөө уг платформыг удирдахаар болсон байна. Энэхүү нэгдэл нь УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 76 нэр дэвшигчийг тухайн хүний боловсрол, ёс зүй, улс төрийн хүсэл эрмэлзэл зэргийг шалгуур болгон тодруулж, нэр дэвшүүлэх аж.
Т.Хуншагай
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна