ЭКВАДОР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН АВЛИГЫН ХЭРГЭЭР 8 ЖИЛИЙН ЯЛ АВЛАА

2020-04-08  

Эквадор улсын дээд шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Раффаэл Корреаг авлигын хэргээр 8 жил хорих ял оноожээ. Раффаэл Корреа нь нийгэм судлаач мэргэжилтэй, 2007-2017 онуудад Эквадор улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ноён Корреа нь 2012-2016 онд хийгдсэн олон нийтийн гэрээний ажлаар 8 сая ам.долларын авлига авсан нь тогтоогджээ. Корреа болон түүний орлогч байсан Жорж Глас болон нийт 20 орчим хүн тус хэрэгт холбоотой юм байна. Эквадор улсын дээд шүүхээс түүнийг 8 жил хоригдохоос гадна 25 жил улс төрд ажиллах эрхийг хассан байна. Одоо тэрбээр 57 настай. 2017 онд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсний дараа тэрбээр Белги улс руу нүүж “Улс төрийн ажлил ахин хийхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч 2021 онд улс төрд эргэн орох сонирхолтой байгаагаа илэрхийлж байжээ. 

 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?