ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНУУДЫГ НДШ, ХХОАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖИВ

2020-04-08  

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд цар тахлын онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын болоод төрийн бусад тусгай албан хаагчдад илүү цагийн мөнгө, урамшуулал олгогдож буй эсэхийг тодруулж байлаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хэчнээн аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдал болон бусад төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг хэвийн олгож байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нар төрд ажилласны удаан жилийн нэмэгдэл авахаар болсон. Дунджаар 5-25 хувийн нэмэгдэл авч эхэлсэн. Энэ нэмэгдлийг олгоход шаардлагатай 140 тэрбум гаруй төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан. Мөн эдгээр ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох Засгийн газрын шийдвэр гарсан” гэлээ. Аж ахуйн нэгж болон ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч, хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдах аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал гаргажээ. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Pee. Ene ih deed surguuliin bagsh nar chini eostoi undur tsalintai sh de. Ed nariig chuluulnu geheer ****r amar yum boloh nee. Ingej bitgii zavaartaa. Adilhan l choloolohgui bna biz. Ih hurliinhan oorsdoo huviin ih deed surguulitai bolohoor ingej lobbidoj bgaa yum uu. Bolioroi ta nar 2020-04-09
Zochin:Оюунхорол гэж үнэн тэнэг авгай шүү. Яах гэж ийм юмыг сонгож бдагийн болоо 2020-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?