ТѲРИЙН ОРДОН БѲХЧҮҮДИЙН ОРДОН БОЛНО

2020-04-09  

Ийм цаг ойртжээ. УИХ-д Хэнтий аймгаас дархан аварга Бат-Эрдэнэ, Тѳв аймгаас даян аварга Сүхбат, Сонгинохайрхан дүүргээс Сумьяабазар аварга сонгогдсон. Тэгвэл энэ тоо цаашид хурдтайгаар ѳсѳх хандлагатай болжээ. Амжилттай бизнесмэн, Жэм интернашионал компанийн үүсгэн байгуулагч, Жэм пиво, Жэм архины эзэн, Завханы гаралтай Цэрэнпунцаг зааныг МАН Завхан аймагт нь " сойхоор" бэлдэж, гарьд ч бүх бэлтгэлээ базаажээ.

Нэгэн цагт домог мэт яригдаж байсан зургаан заанаас Сумьяабазар, Сүхбат нар тѳрийн түшээгээр сонгогдсон. Харин тэдэн дээр Цэрэнпунцаг нэмэгдэхийн тулд ѳнгѳрсѳн зун, намаржингаа Завхан нутгаа эргэж тойрсон байдаг. 

Энэ гурав дээр дархан аварга Ѳсѳхбаяр, арслан Ганбат, гарьд Гантогтох нар л нэгдэх дутаж буй. МАН Архангай аймагт Ѳсѳхбаяр аваргыг дэвшүүлэх яриа ч чих дэлсэж буй.

Тэгвэл үндэсний бѳхийн аваргууд дээр сумогийн 68 дахь их аварга Дагвадорж нэмэгдэх нь. Түүнийг АН-аас Ѳвѳрхангай аймагт нэр дэвшүүлэхээр болсон байна. Мѳн Баянхонгор аймагт олимпийн аварга Түвшинбаяр "даагаа" нэхэхээр бэлтгэлээ базааж байна.

Энэ хэд сонгогдвол, аваргын бүлэг ч байгуулах хэмжээнд хүрэх ажээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:энэ зэрлэг бүдүүлэг дундад зууны оросоор средный век гэгддэг тэнэг улсын харахаар үнэхээр өрөвдмөөр юм дахиад нөгөө хүчингээ хийнэ гоё айн 2020-04-09
зочин:ерөөсөө ингэж байхаар нэг пабло эскобартай больё 2020-04-09
зочин:ерөөсөө ингэж байхаар нэг пабло эскобартай больё 2020-04-09
зочин:би монгол хүний саруул ухааныг шаардаж байна 2020-04-09
Оюунбилэг Бааст :Хэзээ ч зөвшөөрч болохгүй зүйл чинь энэ байна. Ард олон ухаантай учир сонгохгүй гэдэгт итгэлтэй байна 2020-04-09
зочин:Мөнхбаясгалан гэдэг авгай Баянхонгорийг цензуурдээд байсан эцсийн зорилго нь Түвшинбаяр байжээ Батулгын багийнханы ажил****а танигдаж бна шүү ард түмэн ухаантай болохоор ямар ч улс төр эдийн засгийн боловсролгүй хүнийг сонгохгүй бизээ.Аврага ч гэсэн боличихмоор л юм даа аврагаараа л байвал нэр хүнд нь өндөр байна.Одоо удахгүй энэ хүүхэн гавьяат авахад гайхах зүйл алга инээдтэй ч юм болох юм даа 2020-04-09
иргэн:Тэгвэл Бөхийн өргөөгөө дууд**** худалдаанд оруулчих уу. худалдааны төв болгоод л............. 2020-04-09
Зочин:Эд нар бөхийнхөө холбоо, дүрэм журмаа цэгцэлж чадахгүй ямар баланцгийн төрөө засах вэ дээ. 2020-04-09
зочин:би монгол хүний саруул ухааныг шаардаж байна 2020-04-09
Zochin:Busdiig ni medehgui.Tuvshinbayariig bol demjih ni zov.Bayanhongoriin kazinoch.oppshorch.shodorgos metiin onigoonii ezen 3-aas hamaagui deer yadaj ner shever zaluu. 2020-04-09
Дашдондог:Хэн нэр дэвшиж их хурлын гишүүн болох нь сонин биш Хэн нь сонгогдож Хууль төрөө ард түмнээ хүндэтгэж үнэн зөв зоригтой ажиллаж чадах нь чухал Хэнийг сонгох нь бидний оюун ухаан мэргэн сонголт байх Иргэн би нэг л хүнд санал өгнө Үүний тулд сайн судлах нь чухал байхдаа 2020-04-09
Zochin :Ulsiin naadamd doping heregleed tsol avchihaad l .daraan ali 1 sport horoonii darga hurandaa IHGishiin said.geh met alban tu****ald ochdog yostoi tiim huuli bgaa yu 2020-04-09
баярцэнгэл:жинхэнэ улс төрч гарч ирмээр бна улс орон минь мөхлийн ирмэг дээр бна бөхчүүд барилдаж байвал болох юм шиг эх орноо гэсэн залуу боловсон хүчин дутаад бна Авилгал Авсаныг цаазал тэгвэл улс орон минь ийм болохгүй дахин хэлхэд бөхчүүд маань луйварчидын арыг базаж муу нэрээр яахав муу нэр зүүгээд үлдсэн нь 3 л байх шив амжилт хүсье 2020-04-09
zochin:Бөх хүн сонгогдож бодохгүй гэсэн хууль байхгүй.Тэр хүн сонгох сонгогдох эрхтэй.Хаоин хэр ёс Зүй мэдлэг бодовсрол.нэр цэвэр бна гэдэгт учир бна.Батэрдэнэ аварга шиг ноён нуруу ёс зүйтэй байвал болноЦэрэнпунцаг зааны хувьд өндөр боловсролтой ёс зүйтэй хүн.Харин Дагваа аваргын энэ араншин их хурлын гишүүнд тохирохгүй.Зүгээр л сумогийн сайн бөх.Ёс зүй сххилга бат хэрэгтэй.Түвшинбаярын хувьд сайн бөх улс төрд мэдлэг боловсрол үнэхээр жулдана. 2020-04-09
mnbvc:burhan mini edniig **** songooch arga baragdaad….. 2020-04-09
ЗОЧИН:ӨМНӨХ ГИШҮҮД БОЛОВСРОЛТОЙ БАЙЦГААСАН ГЭЖ ҮҮ? ЗА ТЭР ХАРВАРД, ЛОМОНОСОВ, ОКСФОРД ТӨГССӨН ЭС ТӨГССӨН ЭНЭ ТЭР ЯАХ ВЭ? МОНГОЛ УЛС, МОНГОЛ ТҮМНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛ, ХАТАН ЗОРИГ БАЙНА УУ? ГЭДЭГТ Л ХАМАГ УЧИР БАЙГАА ЮМ ШҮҮ??? ДАРХАН АВАРГА Б,БАТ-ЭРДЭНЭ УИХд СУУСАН ГЭТЭЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЮУ ХИЙВ??? МАНаа БУРУУ ЗӨРҮҮ ЁСОН БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙХАД ЯАГААД ДУУГАРСАНГҮЙ ВЭ? М. ЭНХБОЛДЫГ 60 ТЭРБУМДАЖ БАЙХАД, ХҮРЭЛСҮХИЙГ ЖДҮДСангийн МӨНГӨӨР ГИШҮҮДДЭЭ АВИЛГА ӨГӨН ТАЛДАА ТАТАЖ БАЙХАД ЯАГААД ДУУГҮЙ СУУВ??? НИЙГЭМД ТОМООТОЙ ХҮНИЙ АЮУЛ ИХ ШҮҮ ДЭЭ. 2020-04-10
bolio ta nar:negch bohchin son****orgui baina arai dendlee 2020-04-11
irgen:negch boh S O N G O H G U I eeeee, bohoor dyyrlee 2020-04-11
Хэр чадлаа хэдийд мэдэх вэ?:Хэдийгээр монгол улсын иргэн л бол үгээ хэлэх, сонгох,сонгогдох эртэй ч гэлээ мэддэггүй чаддагүй асууд**** оролдож улс үндэстнээ хохироохыг хэлээгүй ээ!!!хөгжлөөс хойш татах хэрэггүй. Улс төрийн эрхэмүүд гэж өөрсөдийгөө өхөөрдсөн нөхөд төрд гач үзлээ,өндөр суудалд сууж үзлээ.Одоо болоо юм биш үү? Хэрээ мэдэж,бяраа таниж юу хийж чадахаа сайн мэдэж чаддаг мэддэг нэг л асуудлаар хэн тууштай ажиллаж хөдөлөрлөнө тэр хүн сэтгэл дүүрэн явна 2020-04-14
irgen:estoi muuhai umaa, odoo bohiig songohgui, mongotei bohchyydiig , duuchid, setgyylchid , geh meteer yavj ogson l doo 2020-04-17
irgen:Mongolchuud oorsdoo bodoj songoltoo hiij baimaar baina shdee, olnii tanil l bol songood baidag….uls oron eroosoo hogjihgui 30 jil garlaa….odoo naad nyd chihee neezgee 2020-04-17
Эрүүл иргэн :Төр түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн байвал бөх байнуу долоон буудлын должин эмээ байна уу хэнд хамаатай 30 жил хуульч эдийн засагч энэ тэрийг сонголоо хөдлөөгүй л байна шүү дээ хаха 2020-04-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?