ЭРДЭМТЭД ХУВАНЦАР САВЫГ БҮРЭН ЗАДАЛЖ ЧАДДАГ ЭНЗИМ БҮТЭЭЖЭЭ

2020-04-09  

Ахуйн хэрэглээнд хуванцар сав хэрэглэхгүй байхыг уриалав

Хуванцар хог хаягдал байгаль орчныг үлэмж ихээр бохирдуулж, дэлхийн хэмжээний ноцтой асуудал болоод байгаа. Тэгвэл ус, ундааны хуванцар савыг хэдхэн цагийн дотор бүрэн задалж чаддаг энзимийг бүтээснээ хэсэг эрдэмтэд зарлажээ. Уг энзимийг навчны бордоонд байдаг нянгаас гаргаж авсан байна. Ингэснээр  дахин боловсруулалтыг төгс гүйцэтгэх боломж нээгдэж байна. Энэхүү төслийн хүрээнд сarbios компани энэ төслийнхөө хүрээнд Pepsi, L’Oreal зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллажээ. Энзимээ туршихад нэг тонн хуванцар савыг 10 цагийн дотор 90 хувь хүртэл нь задалсан байна. Задлахад үүссэн материалыг ашиглаад хүнсний зориулалттай сайн чанарын хуванцар сав бүтээж чаджээ.

 

Эх сурвалж: The Guardian

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?