САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ХОЁР ДАХЬ ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2020-04-09  

Монгол Улсын Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэр гаргасан. Энэ хүрээнд өнөөдөр сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийн суурийг тавих ёслолын ажиллагаа боллоо. 

Үйлдвэрийн барилгын ажлыг энэ хавраас эхлүүлж байгаа бөгөөд ирэх өвлөөс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн хэсгийг сайжруулсан түлшээр хангаж, Нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь, Налайх дүүргийн утаа 50-70% буурна гэж үзэж байгаа аж. Мөн тус 1500-1700 ажлын байр бий болж, үйлдвэр өдөрт зургаан мянган тонн түлш үйлдвэрлэх боломжууд бүрдэнэ гэх тооцололтой байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?