ДЭМБ-ын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДОНАЛД ТРАМП-д ӨГСӨН ХАТУУХАН ХАРИУ

2020-04-09  

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч долоо хоногт “ДЭМБ хэт Хятад төвтэй ажилладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн ихэнх хувийг АНУ бүрдүүлдэг. Тиймээс бид санхүүжилтээ буцаах эсвэл болиулах тухай нухацтай шийдвэр гаргана” хэмээн шүүмжилжлэлтэй мэдэгдэл хийсэн. Харин өнөөдөр ДЭМБ-ын хэвлэлийн хурал дээр ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос Адханом Гэбрэйсус АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад ширүүн хариу хэлсэн юм. 

“Одоо бүх улсын засгийн газар ард иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Битгий өвчнийг улс төртэй холбо. Коронавируст халдварыг ашиглан улс төрийн оноо авах гээд хэрэггүй. Чамд өөрийгөө батлах олон арга бий. Ийм арга бол улс төрд зохимжгүй. Энэ нь галаар тоглож буйгаас ялгаагүй. Биднийг маш олон үхэл хүлээж байна. Хэрвээ бид болгоомжтой байхгүй бол үндэсний болон дэлхийн хагарал үүсэх үед вирус биднийг ялан дийлнэ. Тэр бол вирусын ялалт. Бид аль хэдийн дэлхийн 60 мянган иргэнээ алдаад байна. Хөгшин ч бай, залуу ч бай, тэдний нэг хүн л гэхэд маш их үнэ цэнэтэй. Нэг сая гаруй өвчтэй иргэд... Бид юу хийгээд байгаа юм бэ? Энэ тоо хангалттай биш гэж үү? Энэ бол хангалттайгаас ч илүү тоо баримт. Бид урьдчилан сэргийлж чадахгүй бол, ганцхан хүний үхэл ч гамшгаас ялгаагүй” хэмээн мэдэгдсэн юм. 

 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дональд :Трамп хэзээч улс төрд тэр тусмаа иим явдалын дараа ерөнхиилэгч болохгүй. Хүмүүс түүнииг сонгохгүй 2020-04-10
Өлзий:Доналд Трамп шившиг 2020-04-11
zochin:zub 2020-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?