Баттулга Монголын хамгийн том улс тѳрч болсон. -Та намаа удирдаж байна уу? Манай намыг Баттулга удирдаж байна уу? гэж МАН-ын гишүүд У.Хүрэлсүх даргаасаа бухимдангуй асуух болсон. Баттулга ѳнгѳрсѳн хугацаанд эрх баригч намыг атгандаа оруулсан гэдгийн нэг илрэл юм. Баттулга "хүний" намыг атгандаа оруулж чадсан ч, ѳѳрийн намаа алдсан. Ерѳнхийлѳгчийн дэвшүүлсэн бүхий л саналыг АН-ын дарга С.Эрдэнэ үгүйсгэж байсныг санахад хангалттай. Тэгвэл Баттулга АН-аа алдах биш, улам тэврэх хүсэлтэй байна.
Х.БАТТУЛГА АН РУУГАА З.ЭНХБОЛДЫГ ѲѲРИЙН ЭЛЧ ТѲЛѲѲЛѲГЧѲѲР ИЛГЭЭСЭН ҮҮ?
2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан хэргээр АН-ын даргынхаа үүрэгт ажлыг, тамга тэмдгээ С.Эрдэнэд хүлээлгэн ѳгсѳн. С.Эрдэнэ нь АН-ын дарга болонгуутаа ѳѳрийн хүмүүсээ намынхаа гол гол албан тушаалд байршуулсан. АН-ын гал тогоогоо ѳѳрийн шадар туслах, баруун гар болох Туваанд "үүрүүлсэн". Эмэгтэйчүүдийн байгууллагаа зүүн гар болох С.Одонтуяад "тэврүүлсэн". Ѳмнѳх намын дарга З.Энхболдод намын байрандаа тусгай ѳрѳѳ гаргаж ѳгч байснаа, хожим тэр ѳрѳѳгѳѳ Туваанд ѳгч, Энхболдыгоо "түлхсэн". Намаас жийгдсэн З.Энхболд Х.Баттулга ерѳнхийлѳгчийн Тамгын Газрын дарга болсныг бид мэднэ. Тэгвэл З.Энхболд тѳрийн албаа ѳгч, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарлан, АН-ын даргын ахлах зѳвлѳхийн ажилдаа эргэн орсон. Тэр ерѳнхийлѳгчийн Тамгын Газрын даргын ажлаа ѳгѳх мѳчид; - УИХ-ын сонгуульд АН 76 нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Тэр хүмүүс нь миний адил олны танил хүмүүс байх болно. Одоогийн долоон гишүүн, эдэн дээр нэмж ѳмнѳ нь гишүүнээр ажиллаж байсан над шиг найман хуучин хүнийг сонгуульд дэвшүүлнэ. Үлдсэн 61 нь урьд ѳмнѳ нэр дэвшиж байгаагүй хүмүүс байх болно гэж сэтгүүлчдэд хандаж хэлсэн. Энэ үгийг сонсоход, "З.Энхболд АН-ын дарга болчихоо юу?" гэж санагдсанаа нуух юун. Ийм хүнийг Баттулга АН руугаа элч тѳлѳѳлѳгчѳѳр илгээсэн байна.
НИЙСЛЭЛИЙН АН-АА Х.БАТТУЛГА ХАЛААСАЛЛАА
АН-ын генсек, Ардчилсан Холбооны даргаар ѳмнѳ нь ажиллаж байсан хүн бол Түвдэндорж. "Казино" Баттулгын ѳчүүхэн жижиг алдааг дѳрѳѳлѳн түүнийг Нийслэлийн АН-ын даргын суудлаас түлхэн унагаасан үйлдэл саяхан болж ѳнгѳрсѳн. Нийслэлийн намын хороо бол АН-д маш том байр эзэлдэг, нѳлѳѳ бүхий давхарга. Тэгвэл энэ цѳм болсон байгууллагыг Түвдэндоржоор дамжуулан Баттулга тѳвѳггүй "халаасаллаа". Энэ бол АН доторхи шийдвэр гаргах түвшинд байгуулсан Баттулгын ялалтын эхлэл байсан үзэж болох. Ингэснээр нийслэлийн тойргуудад хэн хэнийг нэр дэвшүүлэхийг Баттулга хяналтандаа бүрэн авч чадах болов.
АН С.ЭРДЭНЭ ДАРГАТАЙГАА СОНГУУЛЬД ОРЖ ЧАДАХ УУ?
С.Эрдэнэ олигтой ажиллаагүй. Сѳрѳг хүчин шиг байж чадаагүй гэдэг шүүмжлэлд ѳртсѳн. Ѳѳрѳѳ Нийгмийн Даатгалын мѳнгѳтэй холбогдсон. -С.Эрдэнэд гэмт хэрэг тохох ямар ч үндэслэл байхгүй гэж З.Энхболд хэлж буй ч, Нийгмийн даатгалын газрын даргаар С.Эрдэнийн томилсон Уртнасанг саатуулан шалгах ажиллагаа эхэлсэн. Мѳн нам дотор нь ѳѳрчлѳлт шинэчлэл хийх давалгаа ѳрнѳсѳн. Энэ бүхэн нь С.Эрдэнээс АН-ын даргын жолоог булаах цаг наашилж буйг хүүрнэнэ. -Ял үүрч байсан хүн сонгуульд нэр дэвших эрхгүй гэдэг заалт Сонгуулийн хуулинд шинээр орсон. Энэ заалт ч С.Эрдэнэд халтай тусах магадлалтай.
С.ЭРДЭНЭ ГАЛ ТОГООНЫ ХҮНЭЭ АЛДАВ
АН-ын генсек Туваан. С.Эрдэнийн эрхий хуруу. Дуулгавартай. С.Эрдэнийн үгээр нэгэн. Тэгвэл Тувааныг ҮБХ-ийн хурлаар АН-ын дэд даргаар сонгов. Түүнийг дэвшүүлэн гал тогооноос нь зайлуулснаар С.Эрдэнийн эрх мэдлийг мѳн л хумилаа. -Тѳв аймагт нэр дэвших тул чѳлѳѳ гуйж байна гэж Туваан ѳргѳдлѳѳ ѳгсѳн нь нэр тѳдий шалтаг гэж ойрын эх сурвалж ѳгүүлж байна. С.Эрдэнэ шахалтанд оржээ.
АМАРБАЯСГАЛАНГ ДУУРАЙЖ БААТАРХҮҮГ ТОМИЛОВ УУ?
МАН-ын генсекээр Нийслэлийн Иргэдийн Хурлын намын бүлгийн дарга Амарбаясгаланг томилж байсан түүх АН-д давтагдлаа. ҮБХ-ийн хурлаар Нийслэлийн ИТХ-ын намын бүлгийн дарга Баатархүүг АН-ын генсекээр ѳчигдѳр томиллоо. Баатархүү бол АН-ын аппаратад гаднаас орсон гэдгээрээ анхаарал татаж байна. Генсек бол маш чухал албан тушаал. Намын дарга генсекээр ѳѳрийн хүнээ томилж чадахгүй бол удирдлагаа алдаж буйн шинж. Тэгээд ч Баатархүү бол Туваан биш. Туваан бол бие даан шийдвэр гаргах чадваргүй сул удирдагч байсан. Тэр С.Эрдэнийн даалгаврыг биелүүлэгч тѳдийхэн байв. Харин Баатархүүгийн хувьд ѳѳрийн байр сууриа хамгаалах магадлал ѳндѳр. Тиймээс АН-ын удирдах аппаратад С.Эрдэнийн нѳлѳѳ буурч эхлэх тѳлѳвтэй.
Тоймч: Ц.Энхбат