КОРОНАВИРУСЫН ТЭМЦЭЛД ЗАРЦУУЛАХ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ТӨСӨВ

2020-04-10  

Европын холбооны санхүүгийн сайд нар шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг тэмцэлд 500 тэрбум еврог төсөвлөлөө. Евро группийн захирал Марио Сэнтэно Бруссел хотод зарласан уулзалтын үеэр тус шийдвэрийг эцэслэн гаргасан байна.  Яг өнөөдрийн байдлаар Европын холбооны улсууд нь коронавирусийн өвчлөл хурдтай тархаж байгаа  улс орнуудын тэргүүнд бичигдэж байна.

Энэхүү төсөв эцэслэх хурлын үеэр зарим төлөөлөгчдийн хэлсэн үгс: 

Италийн Ерөнхий сайд Гиусэппэ Контэ: “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том шалгуур коронавирус”

Олон улсын валютын сангийн сайд Кристалина Жеоржиева:  “1930 оноос хойш дэлхийн эдийн засаг ийм хүнд хямралд ороогүй”

Мөн Брюссельд хийсэн уулзалтын үеэр Европын холбооны сайдууд Франц, Италитай коронабонд гэгдэх хямралын зардлыг хуваахыг эсэргүүцэж байжээ. Харин Европын төв банкнаас хуваалцах нь зөв гэж уриалснаар Франц, Итали улсууд тус коронабондоос хүртэх эрхтэй болжээ. Францын Санхүүгийн яамны сайдын хэлснээр:  “Энэ нь Европийн холбооны санхүүгийн түүхэнд онцлох чухал ажил байлаа” хэмээсэн байна. 

 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?