ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨРИЙГ ЭНЭ ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ

2020-04-10  

УОК-ын өчигдрийн хуралдаанаар ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг түр хойшлуулж харин цэрэг татлагатай холбоотой шийвэр гаргасан юм. 

Үүнд 5-р сард улс орон даяар зохион байгуулагдана. Цэрэг татлагын ажлыг Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатар хотод явуулахгүй байхаар болжээ. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “ОЮУТАН ЦЭРЭГ” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй болсон байна. 

Мөн хүүхдүүд улирах уу, төгсөж чадах уу, хувийн сургууль, цэцэрлэгт явдаг хүүхдийнхээ төлбөрийг 100 хувь төлсөн эцэг эхчүүд хэрхэх талаар асуудлууд үүсээд байгаа юм. Энэ талаар БСШУСЯ-наас энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэхээр тооцоо судалгааг нь хийсэн, удахгүй эцэсийн шийд гарна гэж ЗГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?