ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХЭРЭГЖИХГҮЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

2020-04-10  

Дархан уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ч.Лхагвасүрэн нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25 ны Б/37 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Тушаалын үндэслэлд Ч.Лхагвасүрэнг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв гэж тусгасан байна. Гэвч Ч.Лхагвасүрэн нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй учир шүүхэд хандсан байна.  Гурван шатны шүүх хуралдаанаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын  2017 оны 1 дүгээр сарын 25 ны Б/37 тушаал үндэслэлгүй тул Ч. Лхагвасүрэнг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан. Гэвч уг шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны зургадугаар сарын 27 нд хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/37 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож Ч.Лхагвасүрэнг Дархан-Уул аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай гэх шийдвэр гарсан.

2017 оны 9 дүгээр сарын 6 ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаар Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 25 ны өдрийн Б/37 дугаарт тушаалыг хүчингүй болгож ажил албан тушаалд эгүүлэн томилох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургадугаар сарын 27 ны өдрийн 182/шш2017/01408 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээх шийдвэр гарсан. 2017 оны 12 дугаар сарын 26 ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургадугаар сарын 27 ны өдрийн 182/шш2017/01408 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6 ны өдрийн өдрийн 1990 магадлалыг тус тус хэвээр үлдээх шийдвэр гарсан байна.

Иргэн Ч. Лхагвасүрэн нь гурван шатны шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандсан юм.  

Өргөдлийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 31 ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн 2019 оны 1 дүгээр сарын 7 ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, 2019 оны 9 дүгээр сарын 11 ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар  Ч.Лхагвасүрэнд холбогдох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт  үүрэг болгосон байна.  

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын тухай хуулийн  8.4.13-т зааснаар төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлана хэмээн тусгасан байна. Тиймээс иргэн Ч.Лхагвасүрэн салбарын сайдад хандахад ХНХ-ийн сайд С.Чинзориг шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Лхагвасүрэнгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар  төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт үүрэг болгосон юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр 2020 оны 3 дугаар сарын 26 ны өдөр шүүхийн шийдвэрийг илт гуйвуулан  алдаатай албан бичгийг Дархан –Уул аймаг дахь политехник коллежид хүргүүлсэн байна.  Улмаар Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нарантуяа нь Ч.Лхагвасүрэнгийн албан тушаалыг өөрчилсөн байна. 

Шат шатны байгууллагаас Ч.Лхагвасүрэнг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гараад байхад яагаад хэрэгжихгүй гурван жил болов? хэрэгжихдээ шүүхийн шийдвэрээс гажууд байгаа нь хэн нэгний ашиг сонирхолын зөрчил байна уу? 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно...

 

Т.Хуншагай

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баяр :Хүнийг арай л дэндүү хохироосон байна даа. Ажилгүй байсан хугацааны хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй юм байна 2020-04-10
Gantulga:3 ****tnii shuuh huraliin shiidveriig heregjuuldeggui yatsarsan yam yatsartsan alban tu****altnuud ve. 2020-04-10
Зочин:Сонгуульд энэ яамны эрх мэдэлтэн нөхдүүд нэр дэвшвэл тэр газар нь очоод хууль яаж зөрчдөг ямар бусармаг вэ гэдгийг ил болгоод явсан дээр 2020-04-10
Zochin:Hodolmor niigmiin hamgaalliin yam ter dundaa mergejliin bolovsrol hariutssan gazar alba odoo naad yalzarsan alban tu****aliig hormoi hotooroo shiiddeg bhaa bolioch ee. Garahgui yum dandaa garna. Erhem said yaasan tom medeltei yum be huuli uilchildeelggui danhar said. Huuli guivuuldag uneg shig toriin nariin ta nar dahin **** garch irj toriin alba samraasai ali namiin uyed bsaar bdag Haliunaa chi odoo samarch duussan bol alga bolj uz 2020-04-10
Дарханы иргэн:Нарантуяа нь Дархан сумын засаг дарга Азжаргалын эхнэр, их хурлын гишүүн байсан Баттулгын төрсөн дүү болохоор ийм том байдаг юм байлгүй дээ. 3 шатныы шүүхээс том. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар юу хийдэг юм бол. 2020-04-10
Сувд:...Энэ оронд чинь хууль ,шүүх гэж байгаад хэрэг байгаа юмуу ? Хүнийг ингэж хохироож байдаг? АЖилгүй байсан хугацааны ядаж мөнгөн хохирлыг нь барагдуулж өгөх хэрэгтэй 2020-04-11
Зочин:Монгол улс түүний шүүхийг үл тоосон этгээдүүдийг УЛС, ТӨР, ЗАСАГ захиргаа гэж байдаг бол харуулах хэрэгтэй. Хэрэв шүүхийн шийдвэр ингэж биелэгдэхгүй бол гүйцэтгэх газрын хэрэг юу байдаг байнаа.Ийм гажуудлыг ЗАСАЖ чадахгүй ЗАСАГ - ийн газартай байгаа бол ирэх СОНГУУЛЬ-д одоогийн хариуц****гүй албан тушаалтнууд үргэлжлэн дэвшээд ч хэрэггүй. Иргэд ШУДАРГА ЁС, ХУУЛИЙН ТЭГШ үйлчилгээг хүсч шаардаж байна. 2020-04-11
Xx:Ajilgvi bajsanii xoxiroliig toswoos bus buruutai etgeedeer ooroos ni mongiig ni gargaj tolvvlex ****ard****tai.Vvniig bvx ****tand xuulichilj xeregjvvlex ****ard****tai.. 2020-04-11
Зочин:Хохирлыг нь барагдуулж шүүхийн шийдвэр биелүүлээчээ . 2020-04-11
Зочин:Заавал захирал болох ёстой юм уу өөрөө. 2020-04-11
Ддд:Даварсан юмнууд хаа сайгүй байх юмаа. 2020-04-11
Уламбаяр:Энэ хүн заавал захирал болох албагүй л байх. Гэвч хэлмэгдүүлэлтийн эсрэг, хуулийн шударга хэрэгжилтийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө л явж байна. Дэмжиж дуугарч нийлж байж л хөлдүү төрийг сэргээх биз дээ. 2020-04-12
Зочин :Энэ хүн заавал захирал болох эсэх нь асуудлын гол биш юм бна. Монгол улсад хууль хэрэгэгжихгүй байгаа нь хамгийн том аюул болж бна. Луйвар,ичгүүр сонжуургүй хуулийг уландаа гишгэгчид гаарлаа.Төрд байгаа түшээд сайхан амьдрал амлаж амлаж гарчаад өнөөдөр ингэлээ гээд яадгийн гэж ард иргэдээ хуулиа басамжилж бна. СОВИД - оос мянга дахин илүү аймшигт аюулд нөмрөгдсөөр дуусах нь дээ. 2020-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?