ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС ШАТАХУУНЫ ҮНЭ 300 ТӨГРӨГӨӨР БУУРНА

2020-04-10  

УИХ-ын дарга Г.Занданшатар “Зууны мэдээ” сонины асуултад хариуллаа

Онцгой нөхцөл байдлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах багц арга хэмжээний талаар танилцууллаа.

  • Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банк олон нийтийн хяналтад орно./Ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг 3 сараар хойшлуулсан байв. Энэ шийдвэрийг дахин 3 сараар сунгав/
  • Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байна.
  • Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг хадгалах боломжтой.
  • Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Оросын улстай амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд алт хөтөлбөр хэрэгжүүлэх, хямд нефт авахаар болсон.
  • Татан буугдсан банкуудад байгаа төлбөрт Хураагдсан хөрөнгийг эдийн засгийн эрэлтэд оруулж улсын хэрэгцээнд ашиглах ажлын хэсэг байгуулагдсан. 400 гаруй хөрөнгийг хураан авч битүүмжлээд байгаа.
  • ББСБ-уудыг цэгцлэх, нээлттэй ил тод хариуцлагатай болгоно. Дижитал буюу цахим хэлбэрт шилжүүлэх. Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль өргөн барьж батална.
  • Үүрэн телефоны компаниудтай уулзаж, цахим шилжилт болгохоор тохиролцлоо. Төсвийн тодотгол хийх ажлыг Засгийн газарт хариуцуулна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?