ХУУЛЬ БУСААР НҮХЭН ЖОРЛОН АРИУТГАХ БОДИС ТАРААЖЭЭ

2020-04-10  

Сонгино хайрхан дүүргийн хэмжээнд 5512 ажилтан, 2584 чиглэлд эргүүл хийж 24 мянга гаруй иргэнд зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Энэ хүрээнд Дүүргийн эмнэлэгтэй хоёр эмнэлэгт тусгаарлах тасаг бий болгоод, хэрвээ ямар нэгэн байдлаар шаардлага гарвал, түүнд иргэдийг тусгаарлах байрыг бий болгож байна. Хяналтаас гарсан 208 орчим иргэнд бид байнгын хяналт тавьж ажиллаж байна. 65.2 сая төгрөгийг иргэд болон байгууллагуудаас хуримтлал үүсгэснээс бид хоёр эмнэлэгтэй шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өглөө. Дүүргийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгүүд болон бусад байгууллагуудаас ирсэн амны хаалтыг иргэдэд тарааж байна. Та бүхэн анзаарсан бол Сонгино хайрхан дүүргийн гудамж талбайг бид ариутгалын ажиллагааг хийсэн. Бид төрийн зүгээс авах ёстой бүхий л арга хэмжээг авч байгаа. Мөн дараагийн удаа гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгах ажлыг эхлүүлэх гэж байна.

Мөн СХД-т хэсэг бүлэг хүмүүс хамгаалах хэрэгсэлгүй нүхэн жорлон ариутгах бодис, сонин материалын хамт хууль бусаар тарааж байжээ. Эдгээр иргэдийг хууль хяналтын байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?