ТӨРИЙН БАНК ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛАВ

2020-04-10  

Arslan.mn

Төрийн банкнаас Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан ажлын байрыг хадгалах, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнесийн үйл  ажиллагааг тогтвортой явуулах, иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах үүднээс дараах 11 төрлийн зээлийн хүүг 1.2% -4.8% хувиар буурууллаа.

Үүнд:

  1. Газар тариалангийн хөрөнгө оруулалтын зээл
  2. Газар тариалангийн шугамын зээл
  3. Малчны зээл
  4. Малчдад зориулсан лизингийн зээл
  5. Бичил бизнесийн зээл
  6. Эргэлтийн хөрөнгийн зээл
  7. Хөрөнгө оруулалтын зээл
  8. Шугамын зээл
  9. Зоорь барих, засварлах болон худалдан авах зээл
  10.  Барьцаат хэрэглээний зээл
  11. Ахуйн хэрэглээний зээл

Зээлийн хүү бууруулснаар 30 сарын хугацаатай 35 сая төгрөгийн автомашины зээл авсан харилцагч 1.079.869 төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа юм.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?