ЭРХҮҮ МУЖИЙН ХОРИХ АНГИД ХОРИГДЛУУД БОСЛОГО ГАРГАВ

2020-04-11  

ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот дахь ИК-15 нэртэй шоронд Баасан гарагийн орой харгалзагчдын харгислал, дэглэлтийг эсэргүүцсэн хоригдлууд бослого гаргажээ.

Хэсэг хоригдлууд харгалзагчид руу довтолж, шоронгийн зарим барилгад гал тавьсан байна.

Шөнө дунд эрх баригчид шоронд хяналтаа тогтоож, хохирлын хэмжээг тооцоолж эхэлснээ мэдээлжээ. Нийтдээ 300 орчим хүн бэртэж, шархдсан гэсэн мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээс ирж байгаа бол хүний амь үрэгдсэн эсэх нь одоогоор мэдэгдээгүй байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?