БНХАУ-Д "МОНГОЛД ХАНДИВ ӨРГӨХ АЯН" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-04-11  

БНХАУ-ын аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс халдварт өвчний эсрэг тэмцэхэд зориулан Монгол Улсад хандив өргөх аян үргэлжилж байна. Хандивын эд материалыг гардуулан өгөх ёслол Монгол Улсаас Хөх хотод суугаа Консулын газарт энэ сарын 10-нд болж, Ерөнхий консул С.Батхуяг, Б.Гантулга нар хүлээн авлаа.

Ухань хотын “Лань Хай Жы Күн” технологийн компани, Өвөр Монголын “Монгол Хан” компани, Өвөр Монголын “Шы Жи Хү Бай” архины үйлдвэрлэл, Шанхайн “Жүнь Мянь” технологийн компани, Хятадын Хяналт шалгалт, гэрчилгээний группийн Өвөр Монгол дахь компани, Өвөр Монголын Шинь Шян цахилгаан эрчим хүчний инженерийн компани, Өвөр Монголын Юнь Хэ эрчим хүчний компаниас Монгол Улсад зориулан ариутгалын аппарат, ариутгах шингэн зэрэг халдваргүйжүүлэх эд материалыг хандивласан байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :консул нар мөнгийг нь идчихгүй биз дээ одоо ч итгэхэд хэцүү цаг үе болоод байна даа 2020-04-11
irgen:bayarlalaa ovor mongoliin ahan dyystee 2020-04-11
Zochin:Маш их БАЯРЛАЛАА❤ 2020-04-12
Uhaa:Ene ih handiw urnii daraa mgl uls gazar nutginha tal gazraa hytad ugnu. Ta nariin hiisen zvil. 2020-04-12
Иргэн:Хятадын ард түмэнд баярлалаа Тэд бол биднии мөнхиин хөрш 2020-04-12
Иргэн:Хятадын ард түмэнд баярлалааӨвөрмонголын ахан дүүстээ баярлалаа 2020-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?