КОРОНАВИРУСЫГ ДАРАХ ПУТИНЫ ТѲЛѲВЛѲГѲѲ

2020-04-11  

Нэг: Орос даяар эмч, эмнэлгийн ажилтан, Анагаах Ухааны дээд сургуулийн багш, оюутныг бэлэн байдалд оруулах

Хоёр: Эмч эмнэлгийн ажилтаныг мэргэжлийг дээшлүүлэх. Тэр дундаа, амьсгалын аппарат ажиллуулах сургалтад нийтээр хамруулах Гурав: Эм, бэлдмэл, эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмжийг шаардлагатай хэмжээгээр нь үйлдвэрлэх, хангах

Дѳрѳв: Улс орон даяар ахмад настаны халамжийг дээшлүүлэх, шаардагдах тѳсвийг нѳѳцѳѳс гаргах

Тав: Мэдээллийн албан ёсны суваг ажиллуулах. Мэдээллийн тѳѳрѳгдѳлд ард иргэдийг оруулахгүй байх. Дээрхи гол таван заалт бүхий удирдамжийн дагуу ажлаа тѳлѳвлѳхийг Оросын бүх шатны удирдах бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Короновирусын эсрэг тэмцлийг Путин ѳѳрѳѳ гардан удирдаж эхлэв.

Москва хот хамгийн ихээр коронавируст ѳртсѳн.Тиймээс Москвад хамгийн түрүүнд чанд дэглэм тогтоосон. Энэ бол ОХУ-д вирус эрчтэй ѳсѳн нэмэгдэж буй үзүүлэлт. Эмч мэргэжилтнүүд зургадугаар сараас энэ үзүүлэлт буурна гэж хэлж буй.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас дѳрѳв, тавдугаар сарыг онцгой сар гэж онцолж буй. Коронавирус маш эрчимтэйгээр дэгдэнэ гэж мэдэгдэж буйг графикаар үзүүлэв.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?