ФРОНТЫН ГАНТУЛГА: БИ ШИНЭ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИХГҮЙ

2020-04-11  

-Фронтын ажил хэр явж байна, Гантулга гуай?

-Хорио цээр тогтоосон учир цуглаан жагсаал хийх боломжгүй байна. Гэвч Фронт ажлаа үргэлжлүүлж буй. Ард иргэдтэйгээ холбоогоо улам нягтруулж байна. Хорио цээр тавигдахаар олон нийт рүү хандсан үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ.

-Таныг ШИНЭ ЭВСЭЛ-ээс нэр дэвшинэ гэж дуулдлаа?

-Тэр ташаа мэдээлэл. Фронтын хѳдѳлгѳѳн ямар нэгэн эвсэлд нэгдээгүй. Тиймээс тийм зүйл байхгүй.

-Таныг нэр дэвшээсэй гэж иргэд хүсэж буй. Тан шиг шударга иргэдийг сонгогдоосой гэж хүсэж байна.

-Бодож буй хувилбар бий. Одоо дэлгэхэд арай эртдэнэ. Би сонгогдох нь тийм ч чухал биш. Шударга иргэд олноороо сонгогдох нь бидний зорилго. Монголын тѳрд олноор нь сонгуулахын тѳлѳѳ Фронт бүх хүчээ дайчилна.

Энэ хүн шиг үнэнийг хэлдэг хүн Монголд цѳѳн. Нэг хэсэг нь айж, амиа хоохойлно. Нѳгѳѳ хэсэг нь идэвхгүй. Харин Гантулга бол жинхэнэ тэмцэгч. Түүний поп улс тѳрчлѳѳс ялгарах онцлог нь энэ юм.

Фронтын тэргүүн Гантулгатай Control.mn цѳѳн асуултанд хариулт авч уншигчдадаа хүргэлээ. Ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй ярилцлагаа хүргэх болно.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мѳнхѳѳ:Доромжилж байна шүү 2020-04-11
Баасан:Ѳарсдѳѳ арчаагүй царайлчихаад, энэ оросууд 2020-04-11
Зориг:Муу юмны жишээ татахад л Монгол гэх юм, коронагийн эсрэг гахгасан сурталчилгаа ч гэсэн 2020-04-11
Уншигч :Зоригтой шудрага хүн 2020-04-11
Ганаа:Энэ хүнийг сонгуульд нэрээ дэвшүүлвэл сонгоход зүгээр ээ. Нэг ч гэсэн нийгмийн бузар булхайг ил тод хэлдэг хүн хэрэгтэй байна шүү дээ. 2020-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?