МОНГОЛ РУУ ЯВУУЛНА ГЭХ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛД БҮҮ ИТГЭ!

2020-04-13  

Берлин-Москва-Улаанбаатарын тусгай нислэгээр 231 иргэн ирнэ

Тусгай үүргийн онгоцоор иргэдийг авчирж байгаатай холбоотойгоор хуурч мэхлэх залилангийн хэрэг гарч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийг Монгол руу явуулна хэмээн цахим орчинд хуурамч зар тараах болжээ. Энэ тухай МИАТ компаниас мэдэгдэл гаргасныг БНСУ-дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Зорчигчдын анхааралд:

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу COVID-19 вирус тархсан улсуудаас иргэдээ эх орондоо авчрах тусгай үүргийн нислэгийг УОК, ГХЯ, ИНЕГ-тай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Гэвч зарим хүмүүс эх орондоо ирэх гэсэн иргэдийн хүсэлтийг ашиглан янз бүрийн залилан мэхлэх үйлдэл гаргаж байгааг анхаарна уу.

Улсын Онцгой комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг тусгаарлах байрны хүрэлцээгүй байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК” гэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?