МАЛАЙЗЫН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ ХОЁР МОНГОЛ БҮСГҮЙГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

2020-04-13  

Малайзын цагдаагийн албан хаагч хоёр Монгол бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Малайзын цагдаагийн албан хаагч хоёр Монгол бүсгүйг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан байна.

Тодруулбал: Монгол улсын иргэн болох 20, 37 настай хоёр эмэгтэйг хөл хорионы дэглэмийг шалгах зорилгоор шалган дээр түр саатуулж, ойролцоох зочид буудал руу хүчээр авч  явж, буудалд 24 цагийн турш хүч хэрэглэн хүчирхийлж, албадан хорьж байхад нь буудлын ажилтан мэдэгдэж, цагдаагийн  тусгай ажиллагаа явуулж, баривчилсан байна.

Энэ талаар хэргийг шалгаж буй цагдаагийн ахмад Ник Эзаник Фейсал хэлэхдээ  “Хоёр бүсгүй бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. Хэргийг үйлдсэн 30 орчим настай цагдаагийн ажилтныг баривчилсан. Одоо мөрдөн байцаалтын явц үргэлжилж байна. Хохирогч бүсгүйчүүд Малайз болон Англи хэл мэдэхгүй тул орчуулагчийн тусламжтай мэдүүлэг авсан. Мөн хэрэг болсон буудлын өрөөнд үзлэг хийж байгаа. Цагдаагийн албан хаагч ийм үйлдэл хийсэнд тун сэтгэл дундуур байна. Түүнд хуульд заасан хамгийн хатуу арга хэмжээг авах болно. Түүнчлэн энэ хэрэгт бид маш нухацтай хандана”

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ нэг муу ёрын улсруу үхсэнээ хийж явдаг бнаа. Дипломат болон бусад бүх харилцаа холбоогоо таслбал таарах ёрын халтар улс 2020-04-13
Иргэн:Монгол бүсгүйчүүд энэ Малайзад эрсдэлд их орох юм, энэ улс руу явахаа болимоор юм 2020-04-13
Зочин 01:Манайхан Малайзын дахиад 2 онгоцыг унагхана дээ. 2020-04-14
зочин:2ын 2улаа байж ганц хүнд яаж хүчирхийлүүлсэн байх уу? 2020-04-14
Иргэн:Англи, Малайз аль хэл мэдэхгүй яаж ойлголцоно гэж бодож тэр улсруу явдаг байна. 2020-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?