ОХУ ЯЛАЛТЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭНЭ

2020-04-13  

Шинэ коронавирусийн халдвар буюу COVD-19 цар тахлын тархалттай холбоотойгоор дэлхийн олон орон нийтийн хөл хорио зарлаад буй. Энэ хүрээнд олон улсын чанартай тэмцээн, баяр ёслол, арга хэмжээ нар цуцлагдсаар байгаа. Тэгвэл манай хөрш орон болох ОХУ Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх эсэх нь дэлхий нийтийн анхааралд байгаа билээ.

Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр болон Ялалтын парадыг заавал тэмдэглэн өнгөрүүлнэ” гэсэн байна.

Дмитрий Песков: "Ялалтын парад болон 75 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээг цуцлах эсвэл хойшлуулах шийдвэр одоогоор гараагүй байна. Нөхцөл байдал хэрхэхээс цаашид шийдвэр гарна. Бид баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр боломжит бүхий л хувилбарыг судалж байна. Гэхдээ хэнд ч Ялалтын баярыг тэмдэглэх эсэх асуудал дээр ямар ч эргэлзээ байх ёсгүй. Баярыг тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Харин тавдугаар сарын 9-нд тэмдэглэх үү эсвэл хойшлуулах уу гэдгийг би мэдэхгүй байна. Ямартай ч баяр болдгоороо болно. Учир нь бидэнд үүнээс өөрөөр өөрсдийгөө илэрхийлэх боломж байхгүй. Ялалтын баяр бол түүхийн томоохон илэрхийлэл" гэжээ. Үүнээс гадна, одоогоор 20 гаруй орны төр засгийн тэргүүн энэ баярт оролцохоо илэрхийлсэн бөгөөд нөхцөл байдалтай холбоотойгоор хэн ч татгалзсан хариу өгөөгүй байна гэв. 

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?