"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа орон гэргүй, архины хамааралтай, амьдралын бололцоо муу хүмүүсийг асран хамгаалж нийгэмд хувь нэмрээ оруулж яваа иргэн гэж олон нийт дүгнэдэг. Гэтэл сүүлийн хэдэн сар түүнийг гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч хүний эрх чөлөөнд халдаж байна гэх мэдээлэл тархаж олон нийтийг цожроогоод байна.
Тодруулбал: Монгол улсын иргэн Д.Халиун гэх бүсгүй зөв амьдрах ухаан ТББ-т хүүхдийн хамт хоёр жил амьдарсан. Тэндэээ гарснаасаа хойш Г.Загдаа-гаас хүүхдээ авч чадахгүй байна. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн. Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч хураагаад авчихсан. Цагдаа нар очоод ч миний утсыг авч өгдөггүй. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан. Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог" хэмээн мэдээлсэн юм.
Улмаар Г. Загдааг иргэн Д.Халиунаагын гомдлоор прокурорын зөвшөөрлөөр 72 цаг саатуулсан бөгөөд 72 цагийн хугацаа өнөөдөр дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг өнөөдөр шийдэх юм.
О.Гоо-Оюун